52 Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв.
53 Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ.
54 Энэ нь Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм.
55 Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав.
56 Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ.Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.