9 Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй.
10 Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүн буруутгаж байлаа.
11 Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв.
12 Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв.
13 Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад,
14 тэдэнд—Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй.
15 Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцаан ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна.