15 Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.
16 Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов.
17 Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод,
18 —Эзэний Сүнс Над дээр байна.Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэжТэр Намайг тосолсон юм.Тэр Намайг илгээсэн ньОлзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,Сохруудад хараа оруулах,Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,
19 мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болойгэж уншаад,
20 номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа.
21 Тэр тэдэнд хандаж—Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.