4 Есүс—“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ.
5 Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалуудыг үзүүлэв.
6 Тэгээд диавол Түүнд—Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна.
7 Тиймээс хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно гэхэд
8 Есүс түүнд—“Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв.
9 Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр.
10 “Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө”