41 Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч,—Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.
42 Үүр цайх үеэр Есүс явж, эзгүй газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн уруу ирж, Есүсийг өөрсдөөсөө явуулахгүй байхыг хичээцгээж байлаа.
43 Харин Тэр тэдэнд—Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв.
44 Тэр Иудейн синагогуудад сургаалаа айлдсаар байлаа.