6 Тэгээд диавол Түүнд—Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна.
7 Тиймээс хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно гэхэд
8 Есүс түүнд—“Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв.
9 Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр.
10 “Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө”
11 мөн“Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна.Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд,
12 Есүс—“Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно” гэж бас айлдсан байдаг гэлээ.