1 Түүнийг Геннесаретын нуурын дэргэд зогсож байхад Түүнийг олон түмэн тойрон бүчиж, Бурханы үгийг сонсож байлаа.
2 Тэгээд Тэр нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа.
3 Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завин дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв.
4 Тэр айлдаж дуусаад, Симонд—Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь гэхэд
5 Симон—Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв.