5 Симон—Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв.
6 Тэд тороо хаятал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв.
7 Тэд нөгөө завин дээрх бусад нөхдөдөө ирж туслахыг дохиход, тэд ирж хоёр завийг дүүргэхэд тэд живж эхлэв.
8 Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад—Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ.
9 Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ.
10 Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан—Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв.
11 Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа.