Лук 7:16-22 АБ2004

16 Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн—Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа.

17 Түүний тухай энэхүү зар бүх Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.

18 Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ.

19 Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж,—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.

20 Тэд Есүс дээр ирээд,—Баптисм хүртээгч Иохан биднийг Тань уруу илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ.

21 Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ.

22 Тэр тэдэнд—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав.