Лук 7:25-31 АБ2004

25 Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг.

26 Тэгвэл та нар юу харах гэж явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.

27 Түүний тухай“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”гэж бичигдсэн юм.

28 Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав.

29 Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурхан шударга хэмээн хүлээн зөвшөөрчээ.

30 Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв.—

31 Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ?