Лук 7:27-33 АБ2004

27 Түүний тухай“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”гэж бичигдсэн юм.

28 Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав.

29 Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурхан шударга хэмээн хүлээн зөвшөөрчээ.

30 Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв.—

31 Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ?

32 Тэд зах дээр суугаад бие биеэ дуудан, “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гашуудлын дуу дуулахад та нар гашуудан уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм.

33 Учир нь баптисм хүртээгч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүгэлсэн байна” гэдэг.