1 Үүний дараа удалгүй Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа.
2 Мөн өвчин болоод бузар сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эмэгтэй гэгддэг Мариа,
3 Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна, мөн Сузанна болон өөр олон хүмүүс байж өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.
4 Үй олон хүн хот болгоноос ирж Түүн уруу хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив.—