Лук 8:16-22 АБ2004

16 Хэн ч дэнлүү асаасныхаа дараа дээр нь сав хөмрөн тавьдаггүй, эсвэл дэнлүүгээ орон дор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тул дэнлүүний суурин дээр тавьдаг.

17 Учир нь илчлэгдэхгүй байхаар далдлагдсан юм гэж үгүй бөгөөд мэдэгдэж илрүүлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.

18 Иймээс та нар яаж сонсож байгаагаа анхаарагтун. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.

19 Тэгтэл эх, дүү нар нь Түүн уруу ирэв. Маш олон хүн байсан учир тэд Түүн уруу очиж чадаагүй тул

20 Түүнд—Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв.

21 Харин Есүс тэдэнд—Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, Миний дүү нар мөн гэжээ.

22 Тэдгээр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд—Нуурын нөгөө эрэг уруу явцгаая гэв.