Лук 8:37-43 АБ2004

37 Тэр хавийн болоод Герас нутгийн бүх хүмүүс тэндээс явахыг Түүнээс гуйв. Учир нь тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцан явжээ.

38 Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж,—

39 Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд тэр хүн Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тунхагласаар явж одлоо.

40 Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ.

41 Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ.

42 Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.

43 Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.