54 Түүний шавь нар болох Иаков, Иохан нар үүнийг хараад, Түүнд—Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд
55 Тэр эргэн тэднийг зэмлэв.[—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.
56 Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.
57 Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд—Би Таныг хаа ч явсан дагая гэв.
58 Есүс түүнд—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд
59 өөр нэгэнд—Намайг дага гэхэд тэр хүн—Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ.
60 Гэтэл Есүс—Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв.