59 өөр нэгэнд—Намайг дага гэхэд тэр хүн—Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ.
60 Гэтэл Есүс—Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв.
61 Бас өөр нэг нь Түүнд—Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд
62 харин Есүс—Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.