1 [Бурханы Хүү] Есүс Христийн сайн мэдээний эхлэл.
2 Эш үзүүлэгч Исаиагийн номд бичигдэхдээ«Харагтун. Би Чиний өмнө замыг чинь бэлдэх элчээ илгээнэ.
3 Цөлд хашхирагч нэгний дуу“ЭЗЭНий замыг бэлтгэгтүн,Түүний замыг шулуун болгогтун” гэнэ»гэсэнчлэн
4 баптисм хүртээгч Иохан цөлд ирж, нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв.
5 Бүх Иудей нутгийнхан, Иерусалимын бүх хүн Иохан уруу очиж нүглээ хүлээн зөвшөөрч, Иордан голд түүнээс баптисм хүртэж байлаа.
6 Иохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэр царцаа, зэрлэг зөгийн балаар хооллодог байжээ.
7 Тэр тунхаглаж—Надаас хүчирхэг Нэгэн араас минь ирж байна. Би доош бөхийж, Түүний шаахайн сурыг тайлах нь зохисгүй.