37 олоод—Хүн бүхэн Таныг эрж байна гэхэд
38 Есүс—Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Тэнд ч бас Би тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.
39 Есүс бүх Галил даяар синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.
40 Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж—Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд,
41 Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч—Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд
42 тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.
43 Тэр түүнд хатуу сануулаад, тэр даруй түүнийг явуулав.