39 Есүс бүх Галил даяар синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.
40 Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж—Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд,
41 Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч—Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд
42 тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.
43 Тэр түүнд хатуу сануулаад, тэр даруй түүнийг явуулав.
44 Есүс тэр хүнд—Хэнд ч юу ч ярьж болохгүй. Харин явж тахилчид өөрийгөө үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав.
45 Гэтэл тэр гараад болсон бүхнийг ярин зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод илээр явах боломжгүй болж, хүнгүй газруудад байх болов. Харин зүг бүрээс хүмүүс Түүнийг зорин ирсээр байлаа.