1 Тэгээд Тэр босож тэндээсээ Иудейн нутаг болон Иорданы чанадад очив. Дахиад л үй олон хүн Түүн уруу цуглахад, Тэр Өөрийн заншсан ёсоороо тэднийг сургаж эхлэв.
2 Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ.
3 Есүс хариуд нь тэдэнд—Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд,
4 тэд—Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв.
5 Гэтэл Есүс—Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм.