18 Есүс түүнд—Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш.
19 “Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд,
20 тэр Түүнд—Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв.
21 Есүс түүнийг ширтэн харж, хайрлан—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.
22 Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.
23 Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа—Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв.
24 Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж—Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!