2 Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ.
3 Есүс хариуд нь тэдэнд—Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд,
4 тэд—Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв.
5 Гэтэл Есүс—Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм.
6 Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн.
7 Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ].
8 Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн.