49 Есүс зогсон—Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд—Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.
50 Тэр гадуур хувцсаа тайлж хаяад үсрэн босож, Есүс уруу очив.
51 Есүс түүнд—Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд—Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ.
52 Есүс түүнд—Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.