8 Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн.
9 Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ.
10 Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув.
11 Есүс тэдэнд—Эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэгч хэн ч эхнэрийнхээ өмнө завхайрсан болно.
12 Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.
13 Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв.
14 Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа—Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм.