1 Тэд Иерусалимд, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетсайдад ойртон иржээ. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж,
2 тэдэнд—Эсрэг талд чинь байгаа суурин уруу яв. Тэнд очсон тэр даруй уяатай, хүн хэзээ ч унаж байгаагүй дудранг олно. Уяаг нь тайлаад, энд авчир.
3 Хэрэв хэн нэгэн хүн та нараас “Та нар яагаад ингэж байна?” гэж асуувал “Энэ дудран Эзэнд хэрэгтэй. Удахгүй тэр үүнийг чинь буцааж явуулна” гэж хэлээрэй гэв.
4 Тэд явж, гудамжинд хаалганы гадаа уяатай дудранг олж, уяаг нь тайлав.
5 Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь—Та нар юу хийж байгаа юм бэ, дудрангаа уяанаас нь тайлж байгаа юм уу? гэхэд,