1 Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг нь—Багш аа, хараач, ямар том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд
2 Есүс түүнд—Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй. Бүгд нурах болно гэв.
3 Сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр Есүсийг сууж байхад нь Петр, Иаков, Иохан, Андрей нар тусгайлан, Түүнээс асууж—
4 Хэзээ тийм юм болох юм бэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч хэмээв.
5 Есүс тэдэнд—Та нарыг хэн ч төөрүүлэхгүйн тулд та нар болгоомжлогтун.
6 Олон хүн Миний нэрээр ирж, “Би бол Тэр” гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ.
7 Та нар дайн болон дайн дажны сураг чимээ сонсвол, бүү ай. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл бишээ.