13 Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.
14 Харин та нар жигшүүрийн бузар юм нь байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь ойлгог), тэр үед Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг.
15 Байшингийн дээвэр дээр байгаа нь бүү бууг, эсвэл гэрээсээ ямар нэгэн юм авахаар бүү орог.
16 Талбайд байгаа нь хувцсаа авахаар бүү буцаг.
17 Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ!
18 Гэвч энэ нь өвөл тохиолдохгүйн тулд залбирагтун.
19 Юу гэвэл тэр өдрүүд нь Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн дахиж хэзээ ч болохгүй тийм гай гамшгийн үе байх болно.