16 Талбайд байгаа нь хувцсаа авахаар бүү буцаг.
17 Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ!
18 Гэвч энэ нь өвөл тохиолдохгүйн тулд залбирагтун.
19 Юу гэвэл тэр өдрүүд нь Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн дахиж хэзээ ч болохгүй тийм гай гамшгийн үе байх болно.
20 Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгосон хүмүүсийнхээ төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм.
21 Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Хараач, Тэр тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ.
22 Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг харуулах болно.