21 Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Хараач, Тэр тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ.
22 Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг харуулах болно.
23 Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт бүхнийг урьдаас хэлсэн.
24 Харин тэр өдрүүдэд тэрхүү гай гамшгийн дараа нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй,
25 одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно.
26 Тэгэхэд Хүний Хүү агуу сүр хүч, алдрын хамт үүлэн дунд ирэхийг тэд харна.
27 Дараа нь Тэр тэнгэр элч нарыг илгээж, Өөрийн сонгогдогсдыг дэлхийн хамгийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.