Марk 13:9-15 АБ2004

9 Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно.

10 Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.

11 Тэд та нарыг барьж, тушаах үед юу хэлэх тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яригч нь та нар биш, харин Ариун Сүнс юм.

12 Ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхээ эсэргүүцэн босож, тэднийг ална.

13 Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.

14 Харин та нар жигшүүрийн бузар юм нь байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь ойлгог), тэр үед Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг.

15 Байшингийн дээвэр дээр байгаа нь бүү бууг, эсвэл гэрээсээ ямар нэгэн юм авахаар бүү орог.