1 Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх ба Исгээгүй Талхны Баяр байв. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг зальжин аргаар баривчилж, хөнөөхийг оролдож байв.
2 Тэд—Баярын үеэр болохгүй. Тэгвэл олон түмний дотор үймээн самуун болж магадгүй хэмээцгээв.
3 Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь гөлтгөнөн савтай цэвэр нардын их үнэтэй үнэрт тосыг барьсан эмэгтэй орж иржээ. Тэр эмэгтэй савыг хагалаад, Есүсийн толгой дээр тос цутгав.
4 Гэтэл зарим нь дургүйцэн өөр хоорондоо хэлэлцэж—Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ?