Марk 14:12-18 АБ2004

12 Исгээгүй Талхны Баярын эхний өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг тахих үед Түүний шавь нар нь—Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв.

13 Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд—Хот уруу ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага.

14 Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх Баярын зоог идэх Миний зочны өрөө хаана байна?» гэж хэлүүлж байна” гэж хэл.

15 Тэгээд тэр өөрөө та нарт зассан, бэлэн дээд том өрөөг үзүүлнэ. Тэнд та нар бидэнд зоог бэлд гэж айлдав.

16 Шавь нар нь гарч явж, хотод иржээ. Тэгээд Есүсийн айлдсан ёсоор айлаа олж, тэд Дээгүүр Өнгөрөх Баярт бэлдэв.

17 Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирлээ.

18 Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг нь буюу Надтай хамт хооллож буй хүн Надаас урвана гэлээ.