2 Тэд—Баярын үеэр болохгүй. Тэгвэл олон түмний дотор үймээн самуун болж магадгүй хэмээцгээв.
3 Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь гөлтгөнөн савтай цэвэр нардын их үнэтэй үнэрт тосыг барьсан эмэгтэй орж иржээ. Тэр эмэгтэй савыг хагалаад, Есүсийн толгой дээр тос цутгав.
4 Гэтэл зарим нь дургүйцэн өөр хоорондоо хэлэлцэж—Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ?
5 Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд тэд түүнийг зэмлэжээ.
6 Харин Есүс—Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн.
7 Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.
8 Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо.