22 Тэднийг зооглон байх зуур Есүс талх аваад ерөөсний дараа, хуваан тэдэнд өгөөд,—Үүнийг ав. Энэ бол Миний бие гэв.
23 Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа.
24 Есүс тэдэнд—Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно.
25 Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав.
26 Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.
27 Есүс тэдэнд—Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.
28 Харин Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно гэв.