24 Есүс тэдэнд—Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно.
25 Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав.
26 Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.
27 Есүс тэдэнд—Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.
28 Харин Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно гэв.
29 Гэтэл Петр Түүнд—Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй гэхэд,
30 Есүс түүнд—Үнэнээр Би та нарт хэлье. Өнөөдөр, энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи өөрөө Намайг гурван удаа үгүйсгэнэ гэв.