27 Есүс тэдэнд—Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.
28 Харин Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно гэв.
29 Гэтэл Петр Түүнд—Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй гэхэд,
30 Есүс түүнд—Үнэнээр Би та нарт хэлье. Өнөөдөр, энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи өөрөө Намайг гурван удаа үгүйсгэнэ гэв.
31 Гэвч Петр бүр их хүчлэн—Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэв. Тэд бүгдээрээ бас тэгж хэлж байлаа.
32 Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа—Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд,
33 Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүс ихэд зовж, шаналж эхлэв.