29 Гэтэл Петр Түүнд—Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй гэхэд,
30 Есүс түүнд—Үнэнээр Би та нарт хэлье. Өнөөдөр, энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи өөрөө Намайг гурван удаа үгүйсгэнэ гэв.
31 Гэвч Петр бүр их хүчлэн—Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэв. Тэд бүгдээрээ бас тэгж хэлж байлаа.
32 Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа—Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд,
33 Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүс ихэд зовж, шаналж эхлэв.
34 Есүс тэдэнд—Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв.
35 Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байхын тулд залбирав.