34 Есүс тэдэнд—Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв.
35 Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байхын тулд залбирав.
36 Есүс—Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд гэлээ.
37 Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт—Симон, чи унтаж байна уу? Ганцхан цаг сэрүүн байж чи чадсангүй юу?
38 Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой гэлээ.
39 Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав.
40 Тэр дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Учир нь тэдний нүд анилдаж байв. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.