4 Гэтэл зарим нь дургүйцэн өөр хоорондоо хэлэлцэж—Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ?
5 Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд тэд түүнийг зэмлэжээ.
6 Харин Есүс—Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн.
7 Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.
8 Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо.
9 Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав.
10 Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилч нар уруу явлаа.