43 Түүнийг айлдаж байх зуур, тэр даруй арван хоёрын нэг болох Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв.
44 Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд—Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттайгаар авч яв гэж хэлсэн байлаа.
45 Иудас ирээд, тэр даруй Есүс уруу очиж, «Рабби!» гээд Түүнийг үнсэв.
46 Тэд Түүнийг барин, баривчиллаа.
47 Гэтэл дэргэд нь зогсогсдоос нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчсан байлаа.
48 Есүс тэдэнд айлдруун—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирэв үү?
49 Өдөр бүр Би сүмд та нартай хамт байж, зааж байсан. Та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Судар биелэгдэхийн тулд боллоо гэж айлдлаа.