45 Иудас ирээд, тэр даруй Есүс уруу очиж, «Рабби!» гээд Түүнийг үнсэв.
46 Тэд Түүнийг барин, баривчиллаа.
47 Гэтэл дэргэд нь зогсогсдоос нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчсан байлаа.
48 Есүс тэдэнд айлдруун—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирэв үү?
49 Өдөр бүр Би сүмд та нартай хамт байж, зааж байсан. Та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Судар биелэгдэхийн тулд боллоо гэж айлдлаа.
50 Шавь нар цөмөөрөө Есүсийг орхиод, зугтав.
51 Нүцгэн биен дээрээ даавуун хучлаганаас өөр юу ч нөмрөөгүй нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Түүнийг хүмүүс барьж автал,