48 Есүс тэдэнд айлдруун—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирэв үү?
49 Өдөр бүр Би сүмд та нартай хамт байж, зааж байсан. Та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Судар биелэгдэхийн тулд боллоо гэж айлдлаа.
50 Шавь нар цөмөөрөө Есүсийг орхиод, зугтав.
51 Нүцгэн биен дээрээ даавуун хучлаганаас өөр юу ч нөмрөөгүй нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Түүнийг хүмүүс барьж автал,
52 тэр хучлагаа ардаа хаяад нүцгэн чигээрээ зугтжээ.
53 Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байлаа.
54 Петр тэргүүн тахилчийн хашаан дотор ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв.