55 Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг алахын тулд Түүний эсрэг гэрчлэхийг хичээсэн боловч юу ч олсонгүй.
56 Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч, гэрчлэлүүд нь таарахгүй байлаа.
57 Зарим нь босоод Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэл өгөн,—
58 Бид “Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор Би хүний гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэж байв.
59 Үүн дээр хүртэл тэдний мэдүүлэг таарахгүй байлаа.
60 Тэргүүн тахилч босож урд ирээд, Есүсээс—Та ямар ч хариулт өгөхгүй юу? Эдгээр хүмүүс Таны эсрэг юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув.
61 Гэвч Есүс дуугүй байж, ямар ч хариулт өгсөнгүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун—Та Ерөөлт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ.