61 Гэвч Есүс дуугүй байж, ямар ч хариулт өгсөнгүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун—Та Ерөөлт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ.
62 Есүс—Би мөн. Та нар Хүний Хүү Хүчит Нэгэний баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг харна гэв.
63 Тэргүүн тахилч хувцсаа хүү татаад,—Бидэнд өөр гэрч нарын хэрэг гэж юу байна?
64 Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Энэ нь та нарт ямар санагдаж байна? гэж хэлэв. Тэд бүгдээрээ Есүс үхэх ёстой гэсэн ял тулгав.
65 Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж,—Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.
66 Петрийг хашааны доод талд байхад нь тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирж,
67 Петрийг өөрийгөө дулаацуулж байхыг хараад, түүнийг ажиглан—Чи бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв.