Марk 14:65-71 АБ2004

65 Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж,—Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.

66 Петрийг хашааны доод талд байхад нь тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирж,

67 Петрийг өөрийгөө дулаацуулж байхыг хараад, түүнийг ажиглан—Чи бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв.

68 Гэвч тэр үүнийг үгүйсгэж,—Юу яриад байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.]

69 Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд зогсож байсан хүмүүст дахин—Энэ хүн бол тэдний нэг мөн гэжээ.

70 Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэж байлаа. Хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Петрт—Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи бас Галилын хүн юм байна гэлээ.

71 Гэтэл тэр харааж эхлэн, тангараглаж—Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв.