1 Өглөө эрт тэр даруй ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар болон бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж, Түүнийг авч яван Пилатад тушаав.
2 Пилат Есүсээс—Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд, Есүс хариуд нь—Таны хэлж байгаа нь мөн гэлээ.
3 Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав.
4 Пилат Түүнээс дахин асууж—Та ямар ч хариулт өгөхгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв.
5 Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав.