19 Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа.
20 Тэд Есүсийг элэглэн дооглосны дараа, улаан нөмрөгийг нь авч, Өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.
21 Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан (Александр, Руф хоёрын эцэг) Курений Симонд Есүсийн загалмайг үүрэхийг тэд албадав.
22 Тэд Түүнийг Голгота хэмээх газар (орчуулбал «Гавлын Газар») авчирлаа.
23 Цэргүүд Есүст мирртэй дарс өгсөн боловч Тэр авсангүй.
24 Тэд Есүсийг цовдлоод, хэн юу авахаа үзэхээр шодож хувцсыг нь хоорондоо хуваав.
25 Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм.