44 Пилат Есүсийг аль хэдийн үхсэнд гайхан зуутын захирагчийг дуудаад, Түүний аль хэдийн үхсэн эсэхийг асуужээ.
45 Зуутын захирагчаас энэ тухай баттай мэдээд, Пилат цогцсыг Иосефт өгөв.
46 Тэр маалинган даавуу худалдан аваад, Түүнийг буулгаж даавуугаараа ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд тэр булшны амыг бул чулуу өнхрүүлж таглажээ.
47 Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүнийг хаана тавьсныг харж байлаа.