5 Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав.
6 Баяраар тэр хүмүүсийн хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг байлаа.
7 Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв.
8 Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв.
9 Пилат тэдэнд—Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв.
10 Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа.
11 Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв.