8 Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв.
9 Пилат тэдэнд—Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв.
10 Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа.
11 Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв.
12 Тиймд Пилат тэдэнд дахин—Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгахыг [хүсэж] байна вэ? гэхэд
13 тэд—Түүнийг цовдол гэж хашхиралдлаа.
14 Харин Пилат—Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд—Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав.